ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭНД САНАЛ АВАХ ТУХАЙ

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т газрын төлбөр тооцох итгэлцүүрийг сум, дүүргийн ИТХ тогтооно гэж заасан байдаг. Энэ хэсэгт “сум, дүүргийн” гэснийг “аймаг, нийслэлийн” гэж 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Үүнтэй холбоотой Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын газрын төлбөрийн хэмжээг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, батлуулах гэж байгаа тул иргэд, олон нийт та бүхнийг төлбөрийн хувь хэмжээнд саналаа өгөхийг хүсэж байна.

Your friend invites you to complete this poll